ЭМБХЗГ-ын дарга С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын бүсийн 25 дах хурал”-д оролцож байна

a526f6da1b5e9b79d87a6382dd4de080

ЭМСЯ-ны ЭМБХЗГ-ын дарга С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Филиппин улсын Манила хотод 7 дугаар сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулагдаж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын бүсийн 25 дах хурал”-д оролцож байна.

webd_1

Хурлаар “Дархлаажуулалтын бүсийн төлөвлөгөө 2012-2020” -ний хэрэгжилт, бүсийн гишүүн орнуудын хүрсэн ололт амжилт, анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээнийталаар хэлэлцэж, улаанбурхан улаанууд өвчний бүсийн шинэчилсэн стратегид санал өгөх юм. Мөн түүнчлэн халдварт саа өвчнийг устгасан байдлаа хадгалах, улаанбурхан, улаанууд, эх нярайн татран өвчний тахалт тархалтыг таслан зогсоох, В вируст хепатит, Япон энцефалит өвчнийг хянах зэрэг дархлаажуулалтын бүсийн төлөвлөгөөний зорилтыг хангах талаар гишүүн орнуудын гүйцэтгэсэн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ, зөвлөмжийг танилцуулах юм байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …