ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил ОХУ-ын элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзав

2ff42d88491946d251e25ca24178a4db

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын баярын цахилгаан утас гардуулж, мөн өөрийн зүгээс баяр хүргэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар, мөн энэ жил тохиож буй Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцлоо. Түүнчлэн манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 20 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах хугацааг ойрын үед тохирч, бэлтгэл ажлыг хангах нь чухал гэж үзэв.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …