Сумын харцага Л.Буяннэмэх долоон хүний амь насыг авран хамгаалжээ

usand-jiwsen-mashin-702x336

Үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтай баг руу явж байсан Старикс маркийн 55-82 УБУ улсын дугаартай автомашин Тариат сумын Мөрөн багийн нутаг Чулуут холын Хүрмийн гармаар гарч байгаад усанд сууж, иргэдийн амь нас аюултай байдалд орсон байна.

buyannemeh-sumiin-hartsaga1-150x150@2x

Тус машинд гурван хүүхэд, дөрвөн том хүн байсан аж. Улмаар иргэд машиныхаа дээвэр дээр гарч суусан байдалтай байсныг Мөрөн багийн иргэн, сумын харцага Лхагвасүрэн овогтой Буяннэмэх уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалжээ.

Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичгээр шагнасан юм.

Долоон хүний амь насыг авран хамгаалж, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Л.Буяннэмэхэд Онцгой байдлын албаныхаа өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …