“Амьд байгалиа хайрлая” Ээж модоо чөлөөлөе

 Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Амьд байгалиа хайрлая” сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн юм. Энэхүү аян нь модонд уяж он удаан жил болсон хадгийг авах ажил байлаа. Энэхүү  Наймдугаар сарын 3-н өдөр Сэлэнгэ аймгийг зорин замдаа таарсан модыг цэвэрлэж байв. Мухар сүсэг, буруу зан үйлийн золиос нь Монголын давтагдашгүй үзэсгэлэнт байгаль ой моддыг үгүй хийж байгааг сүсэгтэн олон даанч ухаарахгүй байгаа нь гунигтай. Нэгэн бодлын сүсэглэж буй хүмүүсийг зэмлэх юм алга. Харин модонд хадаг аваачиж зангидах сэдлийг тэр хүмүүст өгч буй лам, бөө нар ямар нүглийн үрийг тарьж буйгаа ухаараасай. Ээж модыг анх өмхөрч унахаар нь өөр нэг идэр сайхан модыг чимэглэсэн байсан. Нэг мод үхэнгүүт өөр нэгийг чимэглээд л үхүүлээд л байдаг аж. Сүүлийн хориод жилд хэд хэдэн мод үхчихээд байна. Харамсалтай нь ингэж чимэглэсэн модны мөчир салааг хадаг чигжин боомилж, ёроолд нь овоолсон цай, ороосон торго тэргүүтнээс болоод мөнөөх мод ёроолоороо хөгцрөж өмхөрдгийг хүмүүс ойлгож ухаарахгүй байна. Хүмүүсээ хадаг яндар нь эртнээс дээдтэй залагдаж ирсэн хүндэтгэлийн эд болохоос биш хаа сайгүй уяж болдог эд биш юм гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

1005865_188990301262104_1642769453_n312401_204762233018244_1034390910_n

64709_204762043018263_830798180_n

7287_188989444595523_1011270472_n

995434_204762279684906_432250237_n

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …