Хэрэглэгчийн жил-2016

13672357_1206762012707784_236422460_n

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын даргын Мэндчилгээ

Хамт олныхоо нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Манай байгууллага бол Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатарын харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Энэ жил Монгол улсын Засгийн Газраас  2016 оныг  “Хэрэглэгчийн жил” болгон зарласан таатай үйл явдал болсон. Хаана шударгаар өрсөлдөж байна тэнд чанар, хямд үнэ, өргөн сонголт байдаг.

Бизнес эрхлэгчдийн шударга өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчийн эрх ашиг хангагдаж, эрсдэлээс хамгаалагддаг. Зах зээлд шударга өрсөлдөөний орчин бүрдсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээний техник технологи сайжирч, компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдэн эдийн засгийн тогтвортой өсөлт бий болдог.  Манай байгууллага нь зах зээлийг эрүүлжүүлэн шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Бидний хамтын ажиллагаа нь зах зээлийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлж, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрэглэгч та бүхэн эрхээ мэдэх нь эрсдэлээс хамгаалах эхний алхам учраас таны төлөө дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Таныг хүндэтгэсэн: Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Дарга, Улсын Ерөнхий байцаагч: Д. МӨНХТӨР

Хэрэглэгч таньд зөвлөхөд:

Аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах замаар

  • Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох
  • Зах зээлийн нутаг дэвсгэр, бараа үйлчилгээний нэр төрөл, худалдан авагчаар хуваарилах
  • Зах зээлд нэвтрэн орох боломжийг хязгаарлах
  • Тендер, сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанд үнэ тохирон оролцох зэрэг нь хууль бус үйл ажиллагаанд тооцогдох бөгөөд дээрх хууль бус үйл ажиллагааг ШӨХТГ-т илчилсэн иргэн аж ахуйн нэгжийг урамшуулах журамтай.
  • Таны худалдан авсан бараа доголдолтой бол Та хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.

Худалдагч нь худалдаж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар үнэн бодит мэдээллээр хангаагүй бол хэрэглэгч та үүнийг тухайн газраас шаардах эрхтэй.

  • Удаан хугацаанд хэрэглэх бараанд үйлдвэрлэгч, худалдагч баталгаат хугацаа олгоогүй бол Та хуулиар 6 сарын баталгаа авах эрхтэй.
  • Контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-/ХҮТ/, СӨХ нь ус, цахилгаан, дулаанаар хангах үйлчилгээг хязгаарлаж хэрэглэгчийг хохироосон бол хэрэглэгч та тухайн газарт гомдол гаргах эрхтэй. Ус, цахилгаан, дулаанаар хангах үйлчилгээг зөвхөн мэргэжлийн байгууллага хязгаарлах эрхтэй байдаг
  • Таны худалдан авалтын хариултанд задгай мөнгөн дэвсгэртийг олгоогүй бол Та худалдагчаас шаардах эрхтэй /Жишээ нь 999 төгрөг бол 1 төгрөгөө авч болно/.
  • Хуулиар сурталчилахыг хориглосон бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан бол Та ШӨХТГ-т гомдол гаргах эрхтэй.
  • Хямдрал урамшуулал нэрийн дор Таныг төөрөгдүүлсэн бол ТА ШӨХТГ-т гомдлоо гаргах эрхтэй. /жишээ нь сар, улирал, жилээр байнгын урамшуулал зарлах гэх мэт/.
  • Зах зээлд худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний хаяг шошгожилт нь Монгол, Орос, Англи хэлнээс бусад хэлээр бичигдэж, хэрэглэгч таны зөв сонголт хийх боломжийг хязгаарлаж байгаа бол хэрэглэгч та тухайн газарт шаардлага тавих, гомдол гаргах эрхтэй.Таны худалдан авсан бараа бүтээгдэхүүнд тасалбар олгоогүй бол Та тасалбарыг тухайн газраас шаардан авах эрхтэйҮйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ тарифыг ил тод байршуулаагүй бол Та үүнийг шаардах эрхтэй.
  • БНХАУ-н Эрээн хотод очиж хятад компаниас худалдаа хийж хохирсон бол манай байгууллага болон Эрээн хотын үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчоонд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …