Үйлдвэрийн гудамжны 400 метр авто зам хаалттай байна

uildverchnii    19-р хорооллоос баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас /Нарны гүүрээс урагш явах зам/ эхлэн Говь ХК-ийн урдуур Ажилчны гудамж хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Зам барилгын ажлын хүрээнд Энгельсийн гудамжны уулзвараас баруун чиглэлд 400 метр замын хөдөлгөөнийг 8-р сарын 9-ний шөнө бүрэн хязгаарласан бөгөөд 8 сарын 29-ний өглөө нээхээр “Си Эф Си” ХХК ажиллаж байна. Замын доогуурх дулаан, цахилгаан, холбооны шугам сүлжээний ажлыг хийж, дууссаны дараа замын суурийн нягтруулалт хийх юм. Энэ 400 метр замын өргөтгөлийн зурваст нэг хашаа, нэг байшин орсныг чөлөөлж, зам барилгын ажил гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …