Эрдэмтэдтэй хамтран хот нийтийн аж ахуйн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон байна

IMG_3298-1024x630

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Т. Гантөмөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах талаар Төрийн удирдлагын академи, МУИС-ийн эрдэмтэн багш нартай санал солилцох уулзалт зохион байгуулав.  Уулзалтанд Хотын Ерөнхий менежер, доктор Т.Гантөмөр, Төрийн удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийн захирал доктор, профессор Д.Цэдэв, тэнхимийн эрхлэгч,доктор, дэд профессор Я.Бямбабаяр, Улс төр судлал Нийгмийн удирдлагын тэнхимын эрхлэгч С.Зульфикар, МУИС-ийн профессор Ц.Ганболд, Б.Чинбат зэрэг эрдэмтэд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын  албаны хэлтсийн дарга нар оролцлоо.

Шинэ бүтэц нь Улаанбаатар хотын Захирагчийн өмнө Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээнд хот нийтийн аж ахуй, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулаан, тээвэр холбоо, орон сууц, үйлдвэр үйлчилгээг удирдахад давхардлыг арилгах, байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах, ажлыг шуурхай зохион байгуулахад чиглэгдэж байгаа юм.    Бүтцийн өөрчлөлтийг Нийслэлийн Засаг дарга, Хурлын дарга нарт танилцуулж Засгийн газарт санал хүргүүлэхээр ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …