Гадаад паспорт захиалга 30.5 хувиар нэмэгджээ

12baffc1f1b97f8e316690ba323aac61

Энэ жил иргэдийн гадаад паспорт захиалга 30.5 хувиар нэмэгдэж, 100 айл дахь Паспортын хэлтсийн ачаалал ихэсчээ. Улсын бүртгэл статистикын ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгийн хэлж буйгаар 2014 онд 13 мянга гаруй иргэн гадаад паспорт захиалж байжээ. Тэгвэл энэ тоо өнгөрсөн онд 190 мянгад хүрсэн байна. Харин энэ жил дээрх тоо 30.5 хувиар өссөн байна.

Өнгөрсөн бүтэн жилийн бэлдэцийг энэ оны эхний хагаст л ашиглажээ. Гэхдээ бэлдэцийн үлдэгдэл хараахан тасраагүй гэдгийг албаныхан хэллээ. Харин ирэх сарын 10-нд нэмэлт бэлдцийг Германаас авчрах юм байна.

Гадаад паспорт захиалга зуны амралт эхлэх үе буюу тавдугаар сараас огцом нэмэгджээ. Иргэд амралтаараа гадаад руу явж аялж, зугаалах, ажил хөдөлмөр эрхлэх нь нэмэгдсэнтэй холбоотой юм байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …