Популяцийн аргаар золбин нохой устгалыг хийнэ

olloo_mn_1448864914_muur_nohoi

Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар,  Монгол наадам цогцолбор, Ахмадын хотхон, Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг, золбин нохой муур устгалын ажилтай  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа.

Танилцах уулзалтын үеэр Цагаан давааны төвлөрсөн хогийн  цэгийн машин техникийн тоог нэмэгдүүлэх, Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд учирч буй зарим хүндрэлийг шийдвэрлэх, Орон сууц нийтийн аж ахуйн газрын өр авлагыг барагдуулахад холбогдох шийдвэрийг гаргахад анхаарах хүсэлтийг байгууллагууд тавьсан.

Хотын Ерөнхий  менежер “   Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албадыг бэхжүүлж хот нийтийн аж ахуйн ажлыг олон нийтэд хүргэх, иргэдийн оролцоотой гэр хороололд хийж буй ажлуудыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана.  Популяцийн аргаар золбин нохой устгалыг хийнэ. Төвлөрсөн хогийн цэгүүдэд машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна. Тиймээс хөрөнгө санхүүг шийдвэрлэхэд анхаарна. Цаашид Монгол наадам цогцолборыг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох хэрэгтэй” гэв.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …