Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд Зам, тээврийн хөгжлийн яамны шуурхай хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төмөр замын тээврийн тарифын асуудлыг хөнджээ.
Ингэхдээ төмөр замын тээврийн тариф төмөр замын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж, бусад яамдын үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тарифын аргачлалыг бүтээгдэхүүн тус бүрээр нарийвчлан гаргах чиглэлийг салбарынхандаа өгчээ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй яамны үйл ажиллагааг уялдуулж, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх санал, чиглэл боловсруулахыг Д.Ганбат сайд үүрэг болгосон байна.