Хөдөө орон нутаг хотод, болон лагерт нисдэг хаздаг хар хорхойны нүүдэл их байна. Орой болохоор ид гарч ирдэг энэ хорхой аюултай байж магадгүй. Тиймээс эцэг эхчүүдээ нялх хүүхдийнхээ чихэнд хөвөн хийж унтахыг зөвлөе. Энэ талаар сэрэмжлүүлэгийг цахим хуудсанд нэгэн эмэгтэй бичсэн байна. Тэрбээр “Хэдхэн хоногийн өмнө лагер дээр унтаж байхад эгчийн чихэнд хар хорхой ороод сандраад эмнэлэг явах болов.
Яаралтай түргэн тусламж 103-аас асуутал чихэндээ дүүртэл ус хийдэг гэнэ. Тэгтэл хар хорхой нь арвалзаал амьдаараа шалан дээр пүд хийтэл унаад гараад ирсэн шүү. Бид сандраад бараг 20-иод минут үймэлдсэн байх, хорхой тэр хооронд үхээгүй чихэн дотор нь арвалзаал байсан байгаа юм даа. Яаралтай арга хэмжээ авахгүй бол хэнгэрэг гэмтээж тархируу ордог гэсэн, үхнэ гэж байхгүй улам л цаашаа яваад байдаг гэж эмч хэлсэн шүү” гэжээ.
http://www.zaluu.com/read/8a02chh4