Сумандаа орон сууц баривал таван хувийн зээлд хамрагдах боломжтой

mik-696x464

МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ТАВАН ХУВИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ  ИРГЭДИЙН ИРҮҮЛСЭН АСУУЛТАД ХАРИУЛЛАА.

-Танайд худалдагдсан зээл таван хувийн зээл рүү шилжихэд дахиж шинээр материал бүрдүүлж, гэрээ хийгдэх үү?

-Монгол Улсын Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар тогтоолоор “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ын 4.9-д заасны дагуу, Нэг талаас Монголбанкнаас өгсөн чиглэлийн дагуу Монголбанк, МИК, арилжааны банкууд таван хувийн хүүтэй зээлд шилжих үйл ажиллагааг харилцан тохиролцсон. Нөгөө талаас тус журмын 4-р бүлэгт Банкнаас иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлд нэмэлт шаардлага тавих эрхтэй байхаар тусгасан байх тул зээл авсан банкнаасаа дэлгэрэнгүй мэдээллийг авах нь тохиромжтой байна. МИК-ийн үүсгэн байгуулсан ТЗК-д наман хувийн хүүтэйгээр худалдагдсан зээлийг 5%-ийн хүүтэй зээлд шилжүүлэх үйл ажиллагааны схемийг Монголбанк, арилжааны банкуудтай хамтран боловсруулсан.

-Сар болгон зээл төлөлтийн дүнгээсээ илүү төлөлт хийгээд яваад байвал, тэр мөнгө нь дараа сарынх нь төлөлт рүү шилждэг үү:Эсхүл үндсэн зээлээс нь хасагдаад яваад байдаг уу?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн 446 дугаар тушаалаар баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 10.1.5-д заасны дагуу Зээлдэгч зээлийн төлбөрийг урьдчилан төлөхтэй холбоотой үйл ажиллагааг банк дотоод бодлого журмаараа зохицуулна. Өөрөөр хэлбэл зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зохицуулагдах тул зээл олгосон банкны зээл хариуцсан мэргэжилтнээс тодруулна уу.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …