ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тариаланчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

1470115621_13918552_1255419237811037_1816467457_o

Намрын их ажил ,өвлийн бэлтгэлээ базааж байгаа энэ өдрүүдэд салбарын сайд ажлаа аваад удаагүй байгаа ч алгуурлаж болохгүй цаг нартай уралдан амжуулах, шийдвэрлэх тулгамдсан асуудлууд олон байгаа билээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тариаланчдын төлөөлөл болох Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны гишүүдийг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Салбараа мэддэг, тариаланчдын жаргал зовлонг сайн ойлгодог сайдтай болсондоо баяртай байна” хэмээгээд дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээ.

Тэрээр Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 320-350 мянган тонн хүнсний улаан буудай шаардлагатай.Тариаланчдын өмнө тулгамдсан асуудал олон байгаа ч хамгийн гол санал нь дотоодын хэрэгцээнд шаардлагатай улаанбуудайг улс тариаланчдаасаа худалдан аваад байх тохиолдолд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар ажиллаж байгаа тариаланчид хөл дээрээ зогсоод авах боломжтой гэдгийг хэлэв.

Мөн тариаланчид банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нэхэгддэг, зээл авах нөхцөл байдаггүй үнэндээ хэдэн трактор комбайнаас өөр барьцаалах хөрөнгө байхгүй ийм нөхцөлд тариалангийн газраа өмчлөх, эргэлтэнд оруулах боломж байгаа эсэх талаар санал бодлоо илэрхийлэв.

Салбарын сайд намын мөрийн хөтөлбөрт багтсан үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих бодлогоо барьж, хамтран ажиллах боломжууд бий гэдгийг хэллээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн эдгээр өдрүүдэд салбарын төлөөллүүдтэй уулзалт хийн, санал солилцон асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

1470115647_13898233_1255419261144368_192205975_o

1470115599_13682426_1255419244477703_302827693_o

1470115615_13663502_1255419257811035_1555340429_o

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …