Олимпийн тосгонд хүргэх метроны шугам нээлтээ хийлээ

“Рио 2016”  зуны олимпийн их наадам эхлэхэд хэдхэн өдөр үлдээд байгаа. Энэ өдрүүдэд ч олимпийн хотхоныг тойрсон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байгаа аж. Үүний нэг болох Рио-де-Жанейро хотын төвөөс олимпийн тосгон хүртэл үргэлжлэх шинэ метроны шугам нээлтээ хийлээ.

2016-07-30_METRO-thumbnail

Оршин суугчдын хамгийн их хүсэн хүлээсэн метроны нээлтийн үйл ажиллагаанд Бразил Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишел Темер, Рио-де-Жанейро мужийн захирагч Луйз Пезао, хотын дарга Эдуардо Паес, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах болон Рио 2016 наадмын зохион байгуулах хорооны дарга Карлос Нузман нар оролцлоо.

Тус метро ашиглалтад  орсноор 2 цагийн турш гэр лүүгээ явдаг байсан энгийн иргэд цагаа 30 минут болгон хэмнэх боломжтой болж байгаа аж. Метроны бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жил дуусах хуваарьтай байсан ч санхүүгийн болон өөр бусад олон шалтгааны улмаас хойшилсоор олимп эхлэхээс хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж буй нь энэ юм байна.metrorio-848x500

Гэхдээ эхний ээлжинд уг метроны шугамаар зөвхөн албаны хүмүүс болон олимпийн тасалбартай зорчигчид үйлчлүүлэх боломжтой байх ажээ.  Харин ирэх есдүгээр сараас эхлэн олон нийтэд бүрэн нээлттэй болох энэ шугамаар өдөрт 300 мянган хүн үйлчлүүлэх  боломжтой бөгөөд энэ нь Риогийн олимпоос үлдэх хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байгаа гэнэ.

11919043w_r900x493

Эх сурвалж:МҮОХ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …