Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа

Untitled мхрр

Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үерийн  аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд үерийн аюултай бүсэд буусан айл өрх, болон гол дагуу зугаалж байгаа иргэдэд  үерийн аюулаас сэргийлэх санамж, материал тараан, сэрэмжлүүлэг, заавар өгсөн аж. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийх судалгааг гарган холбогдох албаныханд хүргүүлжээ. Түүнчлэн долдугаар сарын 28-нд  нийслэл хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар байр, 93/А байр, 38/А байр, Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК, Консулын гудамж үерт автсан зэрэг 61 дуудлага хүлээн авчээ. Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …