Мөнгө тараасан гэх гишүүдийг дахин шалгуулахаар болжээ

7fafcf66bea16e1fgreat

АН-ын ҮЗХ энэ сарын 25-нд хуралдахаар болсон тухай өнөөдөр АН-ынхан мэдэгдлээ. Уг хуралдаанаар өмнөх хуралдаанаар хэлэлцээгүй асуудлаа хэлэлцэх юм байна.
Мөн тус намын өнгөрсөн долдугаар сарын сүүлээр байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос мэдээлэл хийсэн юм. Тэд хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийж олон нийтэд мэдээлэх, хууль хяналтын байгууллагад хандах ажиллагааг зохион байгуулах бөгөөд тус комисст иргэдийн зүгээс 200 гаруй өргөдөл, гомдол ирсэн гэнэ.
Тухайлбал,
-УИХ-ын 14 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун мөнгө тараасан хууль бус үйлдлийг шалгуулах
-УИХ-ын 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энхболдын сонгуулийн хууль зөрчсөн үйлдлийг шалгуулах
-УИХ-ын 33-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар нь сонгогчдод мөнгө тараасан гэх. Энэхүү үйл ажиллагаанаас үүдэн хүүхдийн амь эрсдсэн гэх асуудал
-УИХ-ын 46 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч О.Содбилэгийн мөнгө тараасан гэх хууль бус үйлдлийг шалгуулах
-УИХ-ын 48 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-очирын мөнгө тарааж хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон гэх үйлдлийг дахин шалгуулах
-УИХ-ын 49 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын мөнгө тараасан гэх хууль бус үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгааллагад хандах байгаа аж.
Мөн зарим хууль зөрчсөн үйлдлийг нь нотолсон хөдлөшгүй нотлох баримттайгаар  холбогдох хууль хяналтын байгууллагуудад шалгуулахаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комисс хандсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргахгүй байгаа төдийгүй хууль хэрэглээний хувьд ямар ч хариу ирүүлэхгүй байгаа нь тодорхой албан тушаалтны нөлөөлөл байгаа гэж хардахад хүргэж байх тул холбогдох байгууллагын мэргэжлийн түвшин, ёс зүйн асуудлаар хандана гэдгийг Онцгой комиссын гишүүд мэдэгдлээ.

Эх сурвалж: Wikimon.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …