Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ажлаа хүлээж авлаа

527-147028785313876674_315593672112836_3333380266172523341_n

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Б.Цогтгэрэлийг томилсон билээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дэд сайд болон төрийн нарийн бичгийн даргаа хүлээн авч, ажилд нь томиллоо. Тэрээр  энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдож буй салбарын шинэ удирдлагуудад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал болон Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар байлцав.
Дэд сайд Б.Цогтгэрэл нь УИХ-ын ажлын албанд бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтийн талаар мэргэшсэн туршлагатай  учраас төрийн ажлыг хариуцлагатай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүдийн төлөөлөл онцолж байв.

Дэд сайд Б.Цогтгэрэл шинэ ажлаа ийнхүү хүлээн авч, зам тээврийн салбарын хамт олонтойгоо Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө гар нийлж, хамтарч ажиллах болно хэмээн илэрхийллээ. Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж  эхэллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …