Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр БНУУ-ын Будапешт хотын Захирагчийн Санхүү хариуцсан орлогч  ноён Др. Габор Багдитай уулзлаа.

Уулзалтаар хотуудын хамтын ажиллагааг улам илүү гүнзгийрүүлж, хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн өнгөрсөн оны 12 сард байгуулсан “Хотуудын хамтран ажиллах санамж бичиг”-ийг  Будапешт хотын орлогч Др. Габор Багди нийслэлийн Засаг даргад гардуулан өглөө.

p1apa58u9j1e5aurm1gvgssf8e41

Нийслэлийн Засаг дарга С.Батболд зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, “Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнгөрсөн онд тохиож,  Унгар улсын Элчин сайдын яамыг Монгол улсад байгуулсан нь хотуудын хамтын ажиллагааг улам илүү бэхжүүлэхэд чухал үйл явдал болсон.  1957 оноос эхлээд Монголын олон залуус Унгарт суралцаж мэргэжил эзэмшиж ирсэн. Энэ уламжлалыг үргэлжүүлэн Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр Унгарт суралцах оюутны тоог нэмэхээр болсонд баяртай байна. Энэ нь хотуудын хамтын ажиллагааг улам илүү өрөгжүүлэхэд түлхэц болно” гэдийг онцлон тэмдэглэлээ.  Түүнчлэн 2015 онд Унгар Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр  Будапешт хотын компанитай Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах,  шугам хоолойг солих шинэчлэх зэрэг асуудлаар Ус сувгийн удирдах газар хамтран ажиллахаар гэрээ хэлцэл хийсэн. Гэрээний дагуу хамтын ажиллагаагаа үргэлжүүлнэ. Мөн Унгар улсын Эскпорт-Импорт банкнаас Улаанбаатар хотод 25 сая Еврогийн зээл өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Зээлийн хүрээнд нийтийн тээврийн эко автобус  угсрах үйлдвэрийн төсөл, Туул голын үерийн далан, эко системийг сайжруулах, амралт зугаалгын бүс байгуулах,  “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Ухаалаг хотхон” байгуулах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …