Улаанбаатар хотын 424.0 м2 газрын шарилжийг хадна

p1apcq9vba1eac1svsqorhcl1he31

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөрийн өгсөн үүргийн дагуу 2016 оны 8 сарын 6-нд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, төвийн 6 дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг 20 хувийн хэвшил, ТББ-ын 695 хүн  43 хадагч машин, 111ш гар хадуур, 100ш тармуур, 100 гаруй хайч  багаж хэрэгсэлтэй, Дунд голоос гурвалжингийн гүүр, Эх нялхсын урд  болон арын уулзвараас Саппоро хүртэл мөн Сэлбэ гол дагуу гол дагуу нийт 424 мянган метр квадрат газрын шарилжийг зулгаах биш агротехнологийн горимын дагуу хадаж, зөөх ажлыг зохион байгуулахаар болов.

Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын их, бага тойргийг шарилжгүй болгох ажлыг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан үе шаттайгаар зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …