Н.Энхбаяр: … шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийнхэн байхгүй үед ирж баривчлах байх

1470381750_na

Авлигатай тэмцэх газрын /АТГ/ 30 гаруй ажилтан өнөөдөр Монгол ардын хувьсгалт намын /МАХН/ байранд очсон юм. АТГ-ын мэдээлж буйгаар өмгөөлөгчийн хамтаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулжээ. Үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын төв байранд очсон сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-Сая юу болоод өнгөрөв. АТГ-аас таныг баривчлахаар ирсэн гэх мэдээлэл байна?

-Мэдээж намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн. Тэгээд хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. “Орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд хоорондоо яриад байсан. Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй. Монголчууд минь эрх чөлөөнийхөө төлөө тэмц.

– Таныг яг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм бэ. Г.Шийлэгдамбатай холбоотой юу?

-Мэдээж. Би “Та нар яагаад мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулахгүй шүү” гэж гарын үсэг авдаг мөртлөө яагаад телевизээр Г.Шийлэгдамба хаа хамаагүй юм яриад сууж байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл “Бид телевизийг мэдэхгүй” гэж АТГ-ынхан хэлж байгаа юм. Хоёр гурван хоногийн өмнө битгий хэл цагийн өмнө зарласан ч АТГ-ынхан тэрийг таслан зогсоож чадна. Гэтэл тэгээгүй. Г.Шийлэгдамба телевизийн ярилцлагад ороод “Н.Энхбаяр дарга намайг дарамталсан” гэх ярилцлага өгөөд гүжирдэж байна. Би Г.Шийлэгдамбаас хувьдаа нэг ч төгрөг авч үзээгүй. Гэтэл би түүнээс мөнгө авсан юм шиг, намайг Г.Шийлэгдамбын хийсэн ажилтай хамаатуулж байна. Тэр мөнгө нь 50 мянган ам.доллар гэж байгаа юм. Тэр надад ямар ч хамаагүй. Орон нутгийн сонгууль болох гэж байна. Тэгэхээр МАН-ынхан сонгуулийг бодоод хууль хяналтын байгууллагад даалгавар өгч ийм зүйл хийж байна.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …