Нийтийн албанд томилогдсон албан тушаалтнууд 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ бүртгүүлнэ үү

15e9ba5daf9fb338125113ae8b43004fАвлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу УлсынИх Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй.

Иймд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд болон яамдындэд сайдууд дээрх хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газартбүртгүүлэхийг анхааруулж байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-нийөдрийн 12 дугаар  тогтоолоор Засгийнгазрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр байгуулагдсан яам, агентлаг болон татан буугдсан агентлагуудын мэдүүлэг гаргагчидтайхолбоотой шилжилт хөдөлгөөн, томилгоотой холбоотой асуудалд тус газраас хяналт тавин ажиллаж байна.

iaac.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …