“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016” шашин соёлын наадмыг энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулж байна.
Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас том оврын 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар болсон. Тэгвэл Хүй долоон худаг уруу явах автобус нь өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас иргэдэд үйлчилж байгаа бөгөөд оройн 22:00 цаг хүртэл явах юм байна.