“Даншиг наадам -хүрээ цам” наадмын хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа

Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын үеийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа.

13895147_513483118845108_7678303884541205450_n

Хамгаалалтын үйл ажиллагаанд 27 байгууллагын 1200 гаруй алба хаагч, 94 олон нийтийн цагдаа, 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэсэн.

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 17 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалган, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 6, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 19 этгээдийг түр саатуулж, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 21 хүүхдийг хүлээлгэн өгч, хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 6 төрлийн 773 ширхэг материалыг тарааж, TV-9 телевизийн шууд нэвтрүүлгээр мэдээлэл өгч ажилласан байна.

13891879_513483198845100_6947191047417975584_n (1)

13879369_513482952178458_5408646187812425580_n

13921099_513483125511774_824630869991032223_n

Улаанбаатар хотын цагдаагийн газар

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …