Ходоодны өвчин эдгээх эртний Монгол арга

download

Ходоод бол хоол тэжээл боловсруулах эрхтэн гэдгийг хүн бүр мэддэг ч хайрлаж гамнах талаар төдийлөн санаа тавьдаггүйгээс элдэв өвчинтэй болсон байх нь элбэг. Ходоодны олон салаа өвчнүүдээс элбэг тохиолддог өвчин нь ходоодны шархлаа юм. Ингээд ходоодны шархлаа өвчнийг эдгээх эртний Монгол аргуудыг хүргэе.

 -Тарваганы тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх  эдгэнэ

-Хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад эдгэнэ. Өдөрт 3 удаа уудаг. Хойлогийн ходоодыг хатааж нүдээд ширгээсэн хагас аяга усанд амны халбагыг хийж бүрээд уудаг. Өдрийн гурваар 14 хоног уухад эдгэнэ

– Манай оронд элбэг ургадаг таван салааг хандалж уухад сайн

– Чонын ходоодыг чанаж шөлийг нь уудаг ба ялангуяа ходоодны шингэц муудахад тустай

– Чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал эдгэнэ

– Тахианы ходоодыг хатааж нүдээд өдөрт 3 халбага уудаг

– Шинэ төмсний шүүсийг адил сахартай хольж буцалгаад хатааж нүдээд усаар даруулж  уухад шарх лавтай эдгэнэ

– Монголчууд ярьдаг ходоодны бадгана өвчинд өглөөний өлөн шээсээ авч өдөрт 3 аягаар сар уухад эдгэдэг

– Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болно

– Нохойн хошуу буюу ганьдгарын  буурцагыг хандалж зөгийн балтай өдөрт 2 удаа аягаар уухад лавтай эдгэнэ

– Чацаргана идэх, тосыг нь эмийн журмаар уух гоц сайн шархлаа эдгэдэг билээ

– Архаг өвчтэй хүн ургамлын тос 1 амны халбагыг балгаж гаатай чихэр хүлхэнэ. Залгиж хэрхэвч болохгүй 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлна. Өглөө өлөн дээр,оройд хийгэд байхад 10-20 хоногт эдгэнэ

– Мах шингэхгүй бол цагаан луувангийн шүүс буцалгаж уувал сайн

Ходоодны хорт хавдар буюу нарийн

Монголчуудын үндсэн өвчин гэж хэлж болох энэ өвчнийг монголчууд “нарийнтах” гэж ярьдаг бөгөөд хүнийг өлсгөж харангадуулж үхүүлдэг энэ өвчнөөр өвдөөд эдэгсэн хүн мэр сэр байх ажээ.

– Цог хорхой буюу тонгой хар гэдэг нь эмчилгээний ховор амьтан бөгөөд 4 хөлтэй, 6 хөлтэй 2 янз байдаг. 4 хөлтэй нь илүү сайн гэдэг юм билээ.

– Хорт хавдарт чонын ходоод идэх сайн гэдэг.

– Цог хорхойг архинд хийж эмчилгээний журмаар уудаг боловч амьдаар залгихыг гүйцэхгүй юм билээ. Архинд 7 ширхэгийг өмхийг нь гаргахгүй хийдэг.

– Чонын мах, цус халуунаар нь идэх сайн

– Доргоны халуун цус уух сайн

– Шар шувууны махыг чанаж шөлтэй нь идэж уудаг

– Сохор номингийн махыг шалз чанаж шөлтэй нь идэж уух

Түүнчлэн Англи улсын эрдэмтэн Жон Армсронг ямар ч өвчнийг хүн өөрийн шээсээр эмчилж болдгийг дурьдсан “Амьд ус” гэдэг ном бий. Ер нь өглөөний өлөн шээс анагаах чадлаараа маш сайн чанартай. Ходоод дотор, Элэг цөс эмэгтэйчүүдийн гэх мэт ямар ч өвчинд шээс сайн. Мөн шээс элдэв халуун, ханиад, халдварт өвчин зэрэгт сайн бөгөөд уухаас гадна шавшиж хэрэглэж болдог.

Ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …