Авлигатай тэмцэх газрын дарга Х. Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгов

600x600

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгов. Батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардууллаа.

Зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгосугай” хэмээжээ.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журмын дагуу “Тэргүүн комиссар” зэрэг дэвийг Авлигатай тэмцэх газрын санал болгосноор, төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олгодог.

Уг журмын 2.4-т заасны дагуу “Тэргүүн комиссар” зэрэг дэвийг албан тушаалд томилогдсоноос нь хойш 45 хоногийн дотор олгох ёстой юм байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …