Зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын зөвлөгөөн боллоо

13956824_1260416900644604_1317718295_n

Энэ сарын 4-6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын сургалт семинарыг “Мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгууллаа. Семинарт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй албаны хүмүүс болон найман аймгийн 300 гаруй малын эмч, мэргэжилтнүүд, Мал эмнэлэг үржлийн газар, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС-ийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн эрдэмтэн, судлаачид болон НҮБ-ийн ХААБ-аас хэрэгжүүлж буй “Хонины цэцэг өвчинтэй тэмцэх” төсөл, Олон улсын “Жайка” байгууллагын төлөөлөл оролцсон юм.

13933108_1260416967311264_2094251833_n

Монгол орны мал аж ахуй тэр дундаа малыг эрүүл ашиг шимтэй байлгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гээд цаг наргүй зүтгэж байдаг малын эмч нарын зөвлөгөөнд салбарын сайд хүрэлцэн ирсэнд семинарт оролцогсод талархалтай байгаагаа илэрхийлээд Мал эмнэлгийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцлоо. Юуны түрүүнд малын эмч нарын хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа учир боловсон хүчин нэмж бэлтгэхэд  анхаарлаа хандуулахыг салбарын сайддаа уламжилж байлаа.

13940945_1260416857311275_1096363558_n

Сайд П.Сэргэлэн семинарт оролцогсдын санал хүсэлтийг нэгтгэн судлаж, шуурхай арга хэмжээ авч, малын эмч нарын нийгмийн асуудал,  хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Цаашид ХХААХҮЯ, Мал Эмнэлгийн Хүрээлэн болон холбогдох байгууллагууд хамтран малын халдварт өвчний оношилгооны чадавхийг дээшлүүлэх, лабораторийн оношилгооны технологийг сайжруулах улмаар малын эмч нарын оношилгооны чадавхийг дээшлүүлэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд  аймаг, орон нутгийн мал эмнэлгийн эмч нарт зориулан малын халдварт өвчний оношилгооны чадавхийг дээшлүүлэх сургалт  уулзалт семинарыг тогтмол зохион байгуулах юм.

ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …