БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Монголын Барилгачдын холбооны удирдлагуудтай уулзлаа

IMG_9013-696x464

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголын Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатартай уулзав. Тус холбоо байгуулагдаад 26 жил болж буй. Үе үеийн олон мянган барилгачдыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын хувьд түүхэн чухал үе ирээд байгаа тул салбарын сайдаа зорьж уулзсан нь энэ. Учир нь Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж, их бүтээн байгуулалт, барилгын салбарт өөрийн хүн ирсэн учир цаг хугацааны тохиолоор түүхт 90 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэх саналаа энэ үеэр Монголын Барилгачдын холбоо танилцуулсан юм. Удахгүй салбарынхаа 6-р их хурлыг хийхээр зэхэж буй тус холбоо шинээр томилогдсон сайддаа амжилт хүсэхийн зэрэгцээ 14 төрлийн санал тавьж, хамтын ажиллагааныхаа гарааг эхэллээ. Сайд уг саналтай танилцаж хамтран ажиллахаа илэрхийлээд мэргэжлийн холбооны хувьд санал тавьсан ажлаа хамтарч гүйцэтгэхийг сануулсан юм.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …