Нийслэлийн засаг дарга С.Батболд “РИО-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумьяад баяр хүргэлээ

p1apml0e0lb411d1a45310gae6o1

Бразилийн  Рио де  Жанейро  хотноо болж байгаа  Зуны олимпийн  31-р наадмаас  Монголын баг тамирчдын  медалийн салхийг хагалж,  жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Д.Сумьяад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд нийслэлийн иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа   чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон   олимпийн наадамд  “Монголын баг “ тамирчид  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож,  эх орныхоо далбааг  Риогийн тэнгэрт мандуулж, ирээдүй хойч үедээ  үлгэр дууриал болон спорт сонирхогчдын тоог улам нэмэгдүүлж байгаа нь үнэхээр бахархалтай үйл явдал юм.

Тэр дундаа  жудо бөхийн  57 килограммын төрөлд  эх орондоо  олимпийн медаль авчирсан Д.Сумьяа нь  тив, дэлхийн тэмцээнд үргэлж амжилт гаргаж, эх орондоо олимпийн медаль авчирч,  баг тамирчиддаа, үзэгч түмэндээ урам хайрлалаа.

Цаашид амжилтаа ахиулж, олимпийн аварга болохыг  хүсэн ерөөе” гэжээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …