Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны түүхт 70 жилийн энэ онд тохиож байна. Алдарынхан түүхт ойдоо бэлэг барьж амжилт бүтээл арвинтай байгаа бөгөөд бүтээлч ажил санаачлан хийж хэрэгжүүлсээр байна. Өдгөө “Алдар”-ын 11 тамирчин “Рио-2016” олимпод тив дэлхийн олон тамирчидтай хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Олон тив, дэлхий, Монгол Улсын аварга, Монгол Улсын гавъяат тамирчдыг төрүүлсэн энэ хорооныхон түүхт ойгоо энэ сарын 26-28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байгаа юм.
БХЯ