Дархан-уул аймгаас хувилгаан тодорлоо

12322950_1685974914973938_5478650777959808953_o

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам бээр Дархан-Уул аймаг дахь Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийд, нийт сүсэгтэн олны хүсэлт, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэмжлэгээр Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийг тодруулан таньжээ. Энэ нь Дархан хот байгуулагдсан цагаас хойш түүхэн үйл явдал болоод байгаа юм. Иймд 2016 оны 08 дугаар сарын 11-нд Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийн Хувилгаанаа арслант сэнтийд залах ёслолын арга хэмжээг зохион явуулахаар болжээ. Ёслолын арга хэмжээ 2016 оны 08 дугаар сарын 11-нд 09.00 цагт Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдэд хувилгаан лам ирсэнээр эхлэх ажээ. Сүсэгтэн олон та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …