Монгол, Хятадын батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт болж байна

13934799_1710116032583475_4122581066228516832_n

Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Батлан хамгаалах яаманд амжилттай болж байна. Зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын талаас БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга, тэнгисийн цэргийн хурандаа генерал Сүн Зянгуо, Монгол Улсын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан нар ахлан ярилцав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан “Манай сайхан оронд тавтай айлчлахыг хүсье” хэмээгээд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

13924841_1710116075916804_7799979976536278000_n

Монгол Улс, БНХАУ нь эртний уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран хөгжиж байна. Ялангуяа, хоёр орны цэргийн харилцаа Монгол-Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа өргөжин хөгжиж, бүх төвшний харилцан айлчлал тогтмолжиж, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин сургах, хамтарсан сургууль хийх зэрэг олон хэлбэрээр амжилттай хөгжиж байгааг талууд онцолж байв.

13879265_1710116292583449_763879907503704378_n

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2013 онд БНХАУ-д айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээг тэлж, шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсон. Түүнчлэн 2015 онд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол-Хятад хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хоёр орны төрийн тэргүүний тохиролцоог хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ болсон тухай харилцан илэрхийлж байсан юм.

13921148_1710116245916787_6852849781737457355_n

Манай улсад жил бүр явагддаг “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуульд 2015 оноос ХАЧА цэргийн багаа илгээн оролцуулсанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан талархлаа илэрхийлээд цаашдаа энэхүү оролцоогоо хадгалаад явна гэдэгт итгэж байна гэв. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар 2013 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёр орны Батлан хамгаалахын сайдын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг хэрэгжүүлэх арга зам, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар нарийвчлан ярилцаад зогсохгүй 2017 онд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран хэрэгжүүлэх арга хэмжээгээ харилцан ярилцсан юм.

Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын албаныхан оролцов. Харин БНХАУ-ын талаас ХАЧА-ийн Баруун бүсийн байлдааны ажиллагааны тойргийн дэд командлагч, хошууч генерал Хан Шэньян, Өвөрмонголын цэргийн тойргийн командлагч, хошууч генерал Лень Зе Сунь, БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын дэд дарга, хошууч генерал Цы Гуовэй болон бусад албаныхан, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синь Хаймин оролцлоо.

БХЯ

Санал болгох мэдээ

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт …