“Мэргэжлийн” Засгийн газар долоо хоног бүрийн 15.00 цагаас хуралдахаар тогтсон билээ. Өнөөдрийн хуралдаанаар эдийн засаг, нийгмийн халамжийн бодлого, баруун аймгуудад болсон үер усны гамшгийн талаар ямар арга хэмжээ авах тухай Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгөх аж. Мөн томилогдоогүй үлдсэн гурван дэд сайдын асуудлыг хэлэлцэн сайд нарын нэрсийг тодорхой болгох билээ.