Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн иргэн Ш.Чимэддүрзээ шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, хэрэг маргаанаа хурдан, шуурхай шийдвэрлүүлжээ. Тэрээр эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээнд талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Шүүхийн бус аргаар эвийн журмаар маргааныг шийдвэрлэдэг, шинэ тогтолцоо хэрэгжиж ажиллаж байгаад иргэд бид их сэтгэл хангалуун байна. Заавал шүүх гэлгүй эвийн журмаар шуурхай зардал багатайгаар, богино хугацаанд түргэн шуурхай маргаанаа шийдвэрлүүлсэндээ бид баяртай байна. Цаашид иргэдийг найз нөхдийн харилцаа холбоогоо бат бэх байлгах үүднээс шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандаарай гэж хэлэх байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р баг 4-р хэсэг 021 тоот хашаанд оршин суугч Э.Итгэл шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын талаар ийнхүү ярьлаа.
Өнөөдөр бид шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр маргаанаа шийдвэрлүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Бид хоёр уг нь нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Үл ойлголцох байдлаас болж бидний хооронд маргаан үүсч, эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл гаргасны дагуу бид эвийн журмаар эерэг хандлагатайгаар маргаанаа шийдвэрлүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Хэдийгээр бидний хооронд маргаан үүссэн хэдий ч цаашид бид эв, эетэй байх нөхцөл бүрдсэн сайхан үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид талархаж байна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс