Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Ж.Батбаясгаланг томилолоо.
Ж.Батбаясгалан нь Москва хотын 779-р сургууль, нийслэлийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, Түшээ дээд сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрант.
2004-2008 онд УИХ-ЫН Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2008-2012 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн, 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга зэрэг сонгуульт ажлуудыг хийж байсан. 2016 оны НИТХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр, НИТХ-ын анхны хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон.