Гандантэгчинлэн хийдийн цогцолборыг танилцуулж байна

p1app2chftji3nu811n11jjq8t12

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалт газрыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.

Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдээс Гандантэгчинлэн хийд цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт танилцуулж байна.

Товч түүх:
Гандантэгчинлэн хийд (Төгс баясгалант их хүлгэн хийд)-ийн анхны сүмийг 1809 онд Талхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулж, дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгожээ. 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаар Богд Жавзундамба хутагтад зориулж Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”,  Дашчойнхор, Ядгайчойлин зэргийг байгуулжээ. Цаашид хийдийг улам өргөжүүлж 1839 онд Цогчин дуган, 1844 онд Бадмаёго, 1848 онд Жүдийн сүм, 1909 онд Гунгаачойлин, 1913 онд наймдугаар Богд Жавзундамба хутагтад зориулж Мэгжид Жанрайсэгийн сүмийг байгуулжээ.

Мөн 1841 онд тавдугаар Богдын шарилын сүм, 1869 онд долдугаар Богдын шарилын сүм, 1925 онд наймдугаар Богдын шарилын сүмийг барьжээ. Хийдийн хойд талд 20 суварга байв. Талхын дэнж дээр Гандантэгчинлэн хийдийг байгуулсан цагаас хойш тус дэнжийг Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ. 1938 онд хийдийн үйл ажиллагаа зогссон боловч 1944 оноос хурал номын ажлыг сэргээсэн байна.
Өдгөө тус хийдээс зургаан сүм хадгалагдан үлдсэн бөгөөд бусад сүмийг хожим сэргээн барьсан байна.

p1app2chft1301avn5ec2eq102n1

Хамгаалалтын зэрэглэл:
Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтанд авсан.

Байршил:
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамжны хойд талын төгсгөлд, Гандангийн дэнжид байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс баруун тийш 3 км зайтай.

Солбилцол:
N47 55 23
E106 53 41.9

Онцлог:
Монголын бурхны шашны төв хийд

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …