Хувьцаагаа худалдсан иргэдийн анхааралд

1470881577_xuwtsa

“Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авсан. Өнгөрсөн зургадугаар сард хэрэгжсэн уг хөтөлбөрөөс мөнгөө бүрэн авч чадаагүй иргэдийн хувьд дансанд нь мөнгө шилжиж орох боломжгүй болж байна. “Сайн хувьцаа”-ны хүрээнд Засгийн газарт иргэд 333 ширхэг  хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдах эрх нээгдээд байсан юм.

Гэвч энэ нь хууль зөрчиж байсан гэх шалтгаанаар бусад сайн гэх хөтөлбөрүүдтэйгээ хамт цааш үргэлжлэх боломжгүй болж зогслоо. Өмнөх Засгийн газар “сайн” тодотголтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 596 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэсэн ч 2016 оны улсын төсөвт хөтөлбөрт зарцуулагдах хөрөнгийг тусгаагүй байсан аж. Тиймээс энэ хөтөлбөрүүдийг хууль бус гэж үзэн цааш үргэлжлүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Undesten.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …