What3words аппликэйшний Монгол хэл дээрх хувилбарыг маргааш танилцуулна

p1aps4if7u15eqn4j1ifk16s24192

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Английн “What3Words” компанийн бүтээгдэхүүн болох гурван үгийн хаягжилтын системийн талаар танилцуулав.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи болох “What3words” аппликэйшнийг Улаанбаатар хотод нэвтрүүлж, Монгол хэл дээрх хувилбарыг танилцуулах гэж байгаад таатай байгаагаа илэрхийллээ. Харин  “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрик Монгол хэл 11 дэх нь болж байгааг онцлоод Улаанбаатар хотын хаягжилтыг илүү хялбар болгох ажлыг хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байнэ гэлээ.

Дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи “What3Words”-ийн Монгол хэл дээрх хувилбар аппликэйшний нээлт маргааш болох бөгөөд тус системийг  нэвтрүүлснээр Улаанбаатар хотын хаягжилт илүү хялбар болох  юм.

“What3words” нь 57 их наяд 3мх3м хэмжээтэй квадратуудад хуваасан сүлжээнд суурилсан дэлхийн хаягжилтын систем бөгөөд квадрат бүрт дахин давтагдашгүй, тогтсон 3 үгтэй хаягийг хуваарилдаг аж. Өөрөөр хэлбэл гудамж талбайн хаяг байршлыг 3 үгээр нэршүүлж, иргэн тухайн байгаа газрынхаа гурван үгийг бусадтай хуваалцсанаар хаана байгаа газар нь тодорхой болох юм.

“What3words”-г хувь хүмүүс өөрийн сайт болон апп дээрээ үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …