Үер усны аюулаас болгоомжил

b434f619b1e4d4af550abb6f0242a06b62094d6a

Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 10-нд хүчтэй аадар бороо орсны улмаас хэд, хэдэн аймагт үер буужээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас 2 хашаа, 1 гэр усанд автаж, 5 автомашин голд сууж, 60 орчим хүн усанд боогдсон байна.Аймгийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн Алтан амсар гэдэг газарт иргэн Б-ийн гэр усанд урсчээ. Гэрээ үерээс гаргахаар 26 настай Б, 16 настай Б нар морьтой ус руу орсон ч ор сураггүй алга болсон байна. Тэднийг одоогоор олоогүй байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 2 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Ийнхүү ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байгаа тул үер усны аюулаас болгоомжлохыгОБЕГ-аас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …