Bitter bridesmaid next to romantic bride and groom

Нөхрийг чинь урвуулж мэдэх зургаан төрлийн эмэгтэй

Bitter bridesmaid next to romantic bride and groom

Хөөрхий АМЬТАН

Оройн хоолны үеэр өдөр хэрхэн өнгөрсөн тухай ярьж байтал, аль эсвэл машин дотор ойр зуурын яриа өрнүүлж байхдаа анх чи түүний тухай нөхрийнхөө амнаас сонсоно. Сүүлийн үед бүр ч их дуулдах болов. Хамт ажилладаг, 27 настай, гэрлээгүй, хүүхэдгүй эмэгтэй. Хөөрхий амьтан, мөнгө муутай, машин нь байнга шахуу эвдэрнэ. Дээрээс нь найз залуу нь гэж хачин амьтан байхыг нь яана. Гэтэл чиний нөхөр хажууд нь шал өөр, сайн залуу. Тиймдээ ч тэр танай нөхөрт л сэтгэлээ уудалж суудаг. Түүний ээлжит азгүйтлийн тухай, түүнд хэрхэн тусалснаа ярихдаа хайрт чинь бага зэрэг өөрөөрөө бахархсан шинжтэй байна.

Хайрт чинь түүнд ойртох тусам өнөөх бүсгүй улам л их “азгүйтэх” болно. Тэрээр эцэс төгсгөлгүйгээр чиний залуугаар туслуулна. Дахиад жаахан л удвал “хөөрхий амьтныг” хүнд хэцүү амьдралаас аврахын тулд үүрд хажууд нь байхаас өөр аргагүй болчих вий.

Надаас илүү тэр хүүхэндээ туслаад байна гэж хайртыгаа буруутгавал байдлыг улам л дордуулахын нэмэр. Хайрт чинь байнга хог асгаж, сар болгон сарын тэмдэг ирсэн үеийг чинь тэвчиж байдагт чи нэг их талархдаггүй. Гэтэл тэр хүүхэн өчүүхэн ч болтугай тус хүргэсэнд нь гурван удаа баярлалаа гэж хэлээд урмын үгээр шагнана. Энэ тохиолдолд та хоёрын хэн нь аятайхан санагдах вэ? Юуны түрүүнд уурлаж гомдох зүйлгүйгээр уужуу хандах хэрэгтэй. Хайртыгаа жижигхэн ч гэсэн “гавъяа байгуулах” бүрт нь анзаарч, урамшуулж бай. “Хөөх ямар мундаг юм! Чамайгаа байхгүй бол ч би гэдэг хүн хэцүүдэх нь ээ. Хөөрхөн шд. Сэтгэлээрээ юм байгаан миний хайрт нь ”- гээд өөрөө чи тэр үгэндээ итгэтлээ магтаад л бай. Харин нөгөө хүүхний талаар ярих хэрэг гарвал “Сонин л юм. Тийм хүүхнийг мундаг залуучууд тоодоггүйд гайхах юм алга. Биеэ даасан байх хэрэгтэй ш дээ” гэж цухуйлгахад л хангалттай.

Дотны ХАМТРАГЧ

Хайрттай чинь нэлээн ойр ажилладаг тэр эмэгтэй байна. Нөхөр чинь ажил дээрээ өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг ч энэ нь чиний толгойд “Тэр хоёр өдрийн талыг хамтдаа өнгөрөөж байна!” гэж бодогдоно. Оогийг залгах л юм бол оройн хоол, хөөстэй ванн, секс, бүр dota хүртэл pause горимд шилжлээ гэсэн үг. Хойшлуулж болохгүй чухал ажил! Оогийтой орой юм идчихсэн. Оогийг гэрт нь хүргэж өгөөд. Удахгүй арай хамт амьдардаг болох юм биш биз дээ? Ингээд Оогийгийн талаар ганц хоёр зэвүүн үг унагахын хажуугаар чи өөрийн эрхгүй хувийн амьдралыг нь судалж эхэлнэ.

Хэрвээ нөхөр чинь түүнийг ямар нэгэн байдлаар сонирхож байсан бол магадгүй бүр өмнө нь, танилцаж байх үед л байх. Тэгээд юу ч болоогүй л байгаа биз дээ? Тиймээс яаж ч ойртож байлаа гэсэн тэр хоёр янз бүр болохгүй гэсэн үг. Тэгээд ч эрэгтэй хүн түүнд ажлаа даатгаж байна гэдэг түүнийг эрэгтэй хүний нүдээр биш “туслах багаж” гэж харж байна гэсэн үг.

Нөхрөө нөтбүктэй нь харддаггүй биз дээ? Тэрэнтэй адил түүнийг ажлын зэвсэг Оогийтой нь хардах хэрэггүй. Харин ч чамайг хичээгээд байвал тэр улам аюултай болж магадгүй л юм. Жишээ нь нөхөртэйгөө муудалцах болгондоо “Тийм ээ, тийм! Би ч түүнийг яаж гүйцэхэв!” мэтийн өөрийгөө доош нь хийсэн зүйл хэлэх.  Аль эсвэл “Хайрт Оогий чинь” гэж яриад эхлэвэл тархи нь чиний хэлснийг шууд л автоматаар хүлээж авна шүү. Энэ эмэгтэйн талаар яриандаа ер нь нэг их дурсаад байх хэрэггүй.

Тамирчин БҮСГҮЙ

Энэ бүсгүй түүний хүрээлэлд орж ирэхдээ яг л гүнж шиг биеэ авч явна. Хэн нэгнийх нь нас биед хүрсэн охин дүү, шинэхэн найз, аль эсвэл бүр албан ёсны ну/а нь ч байж болно. Тэрээр цээжээ ил гаргаж хувцаслана. Нүднийх нь харц, өмссөн банзлыг нь хараад ямар ч эмэгтэй эр нөхрөө шууд л “Энэ чинь минийх!” гээд тэврээд авмаар. Сээтэгнэх урлаг түүний хувьд спорт л гэсэн үг. Тамирчин бүсгүй замдаа таарсан эрчүүдийг цохиуран дээрээ нэг нэгээр нь суулгаад медалийн төлөө уралдаж гарна. Эр нөхрийг чинь ч гэсэн тэрээр ирээдүйн боломжит “бөмбөг”-өө гэж харж байгаа.

Хайртыг чинь улаан цайм эргүүлдэггүй юм аа гэхэд толгойд нь шал дэмий фантааз төрүүлчихэж мэдэх л бүсгүй. Өөр эмэгтэйн тухай бодож фантаазлах зав хайртдаа бүү өг!

Чиний хийх ажил бол хайртыгаа эвтэйхнээр өөрийнхөө талд оруулж, баттай араанд нь хийж авах. “Зарим хүмүүс ч амархан арганд нь орох юмаа. Ганцхан чи минь л өөрийн толгойтой юм аа!” гээд чихэнд нь шивнэчих. Тамирчин бүсгүйг дийлэх бас нэг арга нь түүнтэй ойртож найзууд болох. Түүнийг хамт олон дундаа оруулж олон залуучууудтай танилцуулж өг.

Ялдамхан ОХИН

Анх хүрээлэлд чинь орж ирэхдээ найз залуутайгаа хамт орж ирнэ. Түүндээ хайртай, түүнтэйгээ гэрлэмээр байгаа нь бараг харцнаас нь харахад ойлгомжтой. Хэтэрхий сэтгэл татам, ялдамхан бүсгүйтэй ярилцаж байхдаа нөхөр чинь түүнээс нүдээ салгаж чадахгүй байгаа юм шиг чамд санагдана. Хос хосоороо найзалж, хамтдаа цагийг өнгөрүүлнэ. Ингээд нэг удаа тэднийд зочилтол ширээн дээр нь хайртын чинь дуртай хоолнууд жирийж байна. Чиний нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг хайртын чинь гуйлтыг тэр бүсгүй ядах юмгүй биелүүлнэ. Нөхрийн чинь яриаг чам шиг шүүмжлэлгүй, чих тавин чимээгүй сонсоно. Яах гэж энэ бүхнийг хийгээд байгаа юм бол?

Энэ бүсгүй нөхрөөс чинь, өөрөөр хэлбэл найз залуугийнхаа найзаас зүгээр л “сайн” үнэлгээ авахыг оролдож байна. Ингэхдээ санаатайгаар чамайг эвгүй байдалд оруулаад байгаа юм биш. Ийм үед “эр хүн эр хүндээ хайртай” гэдэг шиг тэр эмэгтэйтэй ч гэсэн нөхөрсөг байх гээд хичээгээд үз.

Жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуул. Чиний нөхөрт таалагдах зүйл хийж байлаа ч найз залуудаа ч гэсэн таалагдах гэж хичээж байгаа. Нэгнийг нь анхааралтай сонсож байсан ч нөгөөд нь зориулж тэгэж байгаа. Ялдамхан охины зорилго нь ердөө л нэг – ирээдүйн нөхрөө болгохыг хүсч байгаа залуугийнхаа найзуудад нь таалагдаж үнэлэгдэх. Тиймээс ч энэ зорилгынхоо төлөө байдгаараа хичээж байгаа нь тэр.

Заримдаа тэр арай хэтрээд байгаа юм шиг санагдвал нөхцөл байдлыг тэр дор нь гартаа авах гэж яарсны хэрэггүй. Оронд нь уураа бариад хариу барь. Чам шиг сайн бүсгүй ч ховор шүү гэж өөрт нь хэл. “Эрчүүд ч бараг бүгдээрээ чамд дурлачихсан бололтой. Манай нөхөр хүртэл шүү!” гэж тоглоомоор хэлээд инээгээд өнгөр. Ингэж хэлсний дараа ямар ч тэнэг хүн нөхрөө харамлаж байгааг чинь ойлгоно. Ялдамхан охин ч хэтрүүлснээ ойлгоод дахиж чамд таалагдахааргүй зүйл хийхгүй л болов уу.

Хуучин ХАЙРТ

Тэр үе үе хайртын чинь фейсбүүкээр үзэгдэнэ. Нөхөртэй чинь “friends” болоод удаж байгаа тэр бүсгүй өмнө нь та хоёрын зурган доор “Сайхан хосууд байна” эсвэл “Хүү чинь чамайг өвччихсөн юм шиг дуйрайжээ” гэж бичдэг байснаа саяхнаас “Юу байна?”, “Амьд уу!”, “Манай энд ирвэл хэлээрэй, уулзана шүү. Миний утас …” гэж бичдэг болчихож. Магадгүй бүр чам руу request явуулж ч болох юм.

Энэ бүсгүй нөхрийг чинь сонирхож байгаа нь харваас илт байна. Магадгүй түүний хувийн амьдралд нь асуудал гарсан, эсвэл бүр ганц бие болчихсон байж болно. Энэ бүсгүйтэй өмнө нь учиртай байсан байх. Хэрвээ та хоёрын романтик үе хэдийн өнгөрчихсөн, гал халуун дурлал чинь бага зэрэг хөрчихсөн үед энэ хүүхэн гарч ирвэл үнэхээр аюултай гэдгийг санаарай.

Хайрттайгаа романтик болзоонд явж, сексийн амьдралдаа шинэчлэлт хий. Гэр орны ажил, өдөр тутмын асуудлаа ярианыхаа гол сэдэв болгох хэрэггүй. Яг одоо хайрт чинь та хоёрын хамтын амьдрал хэчнээн “амттай”, сайхан байгааг мэдрэх ёстой. Өнгөрсөн амьдралынх нь алдаа мадгийг ярилцаж зөвшилцөхийн оронд яриандаа илүү хошигнол, баяр хөөрийг нэмж өг. Тэр хоёрыг тагнуулдахын оронд түүнтэйгээ хамт сууж байгаад захианых хариуг нь бич. Харин дараа нь аргаа өөрчлөөд, хайртаасаа дахиж түүн рүү хариу бичихгүй байхыг хүс. Тэгээд request-ийг нь аваад, зурган дээр нь like хийчих. Ингээд тэр чамайг мэдэж байгаа гэдгийг өөрөө ойлгочихно.

Үл ТАНИХ ЭМЭГТЭЙ

Тэр үргэлж өөрөө түрүүлж танай нөхөрт хандарна. Мэдээж ямар ч жентельмен залуу онц ноцтой шалтгаангүйгээр эмэгтэй хүнийг ignore-доно гэж юу байхав. Өнөөдөр нь yahoo messenger-ээр Нараа гэх хүнтэй бичсэн байснаа (Өөрөө л түрүүлж орж ирсэн ш дээ!) маргааш гэхэд фейсбүүкээр Сараатай (Өөрөө эхэлж бичсэн!) бичилцэнэ. “Хайраа, энэ чинь зүгээр л найз шдээ. Амьдрал дээр чи минь л наддаа ганцхан!” гэж хэлэх ч яагаад ч юм худлаа яриад байгаа нь чамд мэдрэгдэнэ. Хоёр удаа маргалдаад, долоо хоног интернетгүй байсны дараа харин бүх зүйл тодорхой болоод ирнэ дээ. Гар утсанд нь ирэх ээлжит мессежээ нууцаар уншчихаад нүд нь сэргээд ирнэ. Юу болоод байна?

Дээрх явдал танил сонсогдож байна уу? Эрэгтэй хүнд байгалиас заяасан полигами хүслээ байж болох хамгийн гэмгүй аргаар биелүүлж байгаа нь тэр. Зөвхөн интернетээр харьцаж байгаа нь гэмгүй мэт санагдаж болох ч та хоёрын хоорондын харьцаанд сэв суух нь гарцаагүй.

Эрэгтэй хүний профайл, аватар дээр нь эхнэртэйгээ авахуулсан, эсвэл бүр хүүхдийнх нь зураг гарч ирэхэд түүнийг эргүүлэхээр зэхэж буй арми бүсгүйчүүдийн тоо буурах л ёстой. Энэ санаагаа хайртдаа шууд тулгаж болох ч тийм зургийг өөрийнх нь хүслээр тавиулсан нь дээр. Гэхдээ үнэхээр гоё зураг байх ёстой шүү! Гэр бүлээрээ байгалд, эсвэл студид очоод бүтээлчээр олон сайхан зураг авахуул. Ингэснээр нэг сумаар хоёр туулай харваж байна л гэсэн үг. Харин полигами хүслийн тухайд гэвэл шөнө болгон өөр өөр дүрд хувираад үзэхийг санал болгоё!

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …