Хөдөө орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг дагууд бууж суурьшсанаас үерийн усанд автах тохиолдол их байгаа ажээ.Энэ он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн /хүүхэд-31, насанд хүрэгсэд-62/ амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт юм.
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг морь болон автомашинтай гатлах гэж ордог зэрэг шалтгаанаас болж олон хүн амь насаа алджээ.
Мөн “намар болж, жимс боловсорч гүйцэж байгаа улирал тул орон нутгийн иргэд самар, жимс түүхээр явах нь ихэсч байна. Гэтэл цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдруүдэд дуу цахилгаантай бороо орох тухай мэдээг ирүүлж байгаа. Иймд нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээг зохион байгуулахгүй бол иргэд аюулт үзэгдэп, осолд өртөх явдал нэмэгдэж байгааг” ОБЕГ-аас анхаарууллаа.