????????????????????????????????????

Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлажээ

????????????????????????????????????

Монгол Улсын Засгийн газраас Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Төрийн албаны тухай хуулийн 351.2-т “Төрийн албаны төв байгууллага нь сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхээс ажлын 21-ээс доошгүй өдрийн өмнө тухайн албан тушаалын талаар нийтэд  мэдээлнэ” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтын зарыг  2016 оны наймдугаар 12-ноос эхлэн Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтаар нийтэд, нээлттэй мэдээлэхээр шийдвэрлэжээ.

Харин Тусгаар тогтнолын ордноос Төрийн нарийн бичгийн дарга нараа тодруулж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. МАН-ынхан Төрийн нарийн бичгийн дарга нарын суудлыг 500 саяас нэг тэрбум хүртэл үнэлж байгаа талаар улс төрийн хүрээнийхэн, ялангуяа Ардын намынхан өөр хоорондоо жиг жуг болгож байна.

Ингээд хэн, хэн Төрийн нарийн бичгийн дарга нараар тодорч эхэлснийг хүргэе.

Байгаль орчин, аялал жуучлалын яам – Ц.Цэнгэл/томилогдсон/

Гадаад харилцааны яам –

Сангийн яам – Х.Ганцогт

Хууль зүй, дотоод хэргийн яам – Б.Баясгалан /Өмнө нь ТНБД байсан/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам – У.Бямбасүрэн

Батлан хамгаалахын яам – н.Эрдэнэбаатар

Барилга хот байгуулалтын яам – Л.Манлайсүрэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам -Г.Өнөрбаяр эсвэл  Б.Баярсайхан

Зам тээврийн яам – Ж.Бат-Эрдэнэ /Томилогдсон/

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам – Н.Энхтайван эсвэл Л.Баяртулга

Эрчим хүчний яам – Ч.Саранжав

Эрүүл мэндийн яам – Д.Очирбат

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам – Д.Зоригт нарын нэрс дуулдаж байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …