Улаанбаатар хотын замын тэмдэг, хайсыг засварлан шинэчилж байна

p1aq6bag9r1kt11cld156d1qi5nl71

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн баазын Тэмдгийн үйлдвэр нь хариуцсан автозамын тэмдэг, хайс хашлагын арчлалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг.  Тус үйлдвэрийн тэмдэгчид 2016 оны 08 сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 45 ширхэг тэмдэг арчилж, таван ширхэг тэмдгийг шилжүүлэн суулгажээ. Мөн Сүхбаатар дүүрэгт хайс тэмдгийн арчлалт хийж, Санзай-Салхитын зуслангийн чиглэлийн замд эвдэрсэн зургаан хайсыг засч, засагдах боломжгүй болсон зургаан хайсыг хураав.

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний зургаан ширхэг хайсыг засч, саадыг тойрох дөрвөн тэмдэг шинээр суурилуулсан бөгөөд “Сутайн буянт” захын урд гурван хайс гагнаж, засварлах ажлыг гүйцэтгэв. Ингэснээр явган болон авто тээврээр зорчигчдын ая тух хангагдаж, саадгүй зорчих нөхцөл бүрдэх юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …