МАН-ын удирдлагуудын холбогдсон гэх бичлэгийг эвлүүлэг гэв

1471415538_sa

МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцаж ашиг олох талаар ярилцаж буй баримт бүхий бичлэг олдсон тухай мэдээлэл гараад байгаа. Мөн энэ бичлэгийн үнэн бодит эсэхийг шалгуулахыг хүссэн мэдэгдлийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Улсын ерөнхий прокурорын газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатад өнгөрсөн зургадугаар сард хүлээлгэн өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр УЕПГ-ын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга  Э.Амарбат уг асуудлаар “Энэ хэргийг харъяаллын дагуу АТГ-т шалгуулсан. АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг энэ сарын 2-нд манай байгууллагад ирүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс хоёр шалтгаанаар татгалзсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нэгт, Тус бичлэг нь эвлүүлэг болохыг тогтоосон. хоёрт Төрийн албыг наймаалцаж ашиг олох зорилгоор хууль бусаар 60 орчим тэрбум төгрөг цуглуулсан зүйл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна” гэж тайлбарлалаа.

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …