Цэцэрлэгийн гадаа хонохоо болино гэсэн чинь яалаа

untitled

Ардын нам өнгөрсөн сонгуулиар ард түмэндээ өчнөөн сайхан амлалт өгсөн. Яг л сүйт залуу хайртай бүсгүйгээ уяраадаг шиг тийм сайхан амлалтууд өгч, “хайр зарласан”. Би ч саналаа өгсөн. Бусдыг нь ч “өгүүлүүлсэн”. Ардын нам ч яллаа. Харин амлалтуудынх нь эхнийх нь болоход байдал яг хэвээрээ. Арай “чихэн дээр цэцэг ургуулсан” юм биш байгаа гэж бодогдох болов. МАН өнгөрсөн сонгуулийн өмнөхөн “Цэцэрлэгийн гадаа хонохоо болино” гээд жигтэйхэн их рекламдаж билээ. Мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Тэгтэл энэ сарын 22-26-ны өдрүүдэд явагдах цэцэрлэгийн бүртгэлээс 7 хоногийн өмнө оочер дугаар эхэллээ. Тэгэхээр урьдын л адил 5-6 өдөр оочерлож, улаан нүдлэх гээд байна. Аав хүний жилдээ ганц тохиодог том даваа ч юм уу даа. Зарим жилдээ ч яахав “таван гар суусаар” байгаад 5 өдрийг бардаг. Ямар сайндаа л Ардын намын сонгуулийн сурталчилгааны мэдээнээс болоод аав нарын дунд цэцэрлэгийн гадаа хонохыг “Ганбаадана” гэдэг болчихоод байхав. Нөгөө Ганбаа цэцэрлэгийн гадаа хонохоо болино гэсэн чинь яалаа.

Цэцэрлэгийн гадаа хонож буй аавууд мушгидаж байна /Өнгөрсөн жил/

11947546_1651289535111425_5392087738704393339_n

Сонгуулийн өмнө МАН юу гэж амалж, бичиж байв /бүрэн эхээрээ/

Цэцэрлэгийн гадаа хонохоо болино

Есдүгээр сарын 1-ний өдөр дөхөх тусам Ганбаагийн гол нь харлана. Ганбаа том хүүгээ цэцэрлэгт өгөх гэж 14 хоног цэцэрлэгийн үүд сахиж суусан нь хоёрхон жилийн өмнө. Одоо бага банди нь хоёр нас хүрч байдаг. Хэдхэн сарын дараа дахиад л цэцэрлэгийн үүд сахиж 14 хоног болно гэж бодохоор Ганбаад хэцүү санагдана. Ганбаагийн найз Тулгын амьдрал тун чиг боломжийн болохоор “хандив” өгөөд л хүүхдээ цэцэрлэгт оруулчихсан. Харин Ганбаад “хандив” өгөх мөнгө байхгүй болохоор дахиад л 14 хоног нойргүй хононо гэсэн үг. Ганбаатай адилхан зовлонтой аавуудад Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр маш их таалагдаж байна. Тэрхүү мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж заасан нь Ганбаагийн нуруун дээр байсан хүнд ачааг аваад хаячихжээ. Ядаж байхад Ганбаатай хамт хонон өнжин дугаарласан хүмүүсийн зарим нь хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй. Учир нь сугалаа сугалуулаад аз таарсан нэг нь хүүхдээ цэцэрлэгт оруулсан болохоор тэр. Энэ удаа 14 хоног улаан нүдэлж цэцэрлэгийн үүд сахилаа гэж бодоход урьдынх шигээ аз таарах уу гэдэг нь бас л асуудалтай. Тийм болохоор цэцэрлэгийн гадаа хонож, өнжилгүй хүүхдээ өгдөг болохыг аав, ээжүүд маш их хүсч байна. Тэдний энэ асуудлыг анзаарсан Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгаж өгсөн нь тун чиг зөв алхам болжээ.

Төгс

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …