МАН-ынхан дахин гомдол гаргавал түүхийн үнэт олдворууд сүйднэ

0dcba001177af35bbigТөрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл өчигдөр ССАЖЯ-наас музейн барилга хийгээд алдагдсан гэх үзмэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд Лениний музейн өмчлөлийн талаар хэд хэдэн удаа тус яаманд хандаж байгаа учраас нэгдсэн журмаар мэдээлэл хийсэн гэдгийг тус яамныхан  мэдэгдэж байсан юм. Энэхүү  асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл хэлэхдээ “Та бүхэн мэдэж байгаа. 2013 оны гуравдугаар сарын 13-нд бид анх удаа Лениний музейн барилгын асуудлаар нийслэлийн шүүхэд хандсан. Тодорхой шалтгаан үндэслэлийн улмаас өмнөх шийдвэрийг хянаж өгөөч ээ гэсэн гомдол гаргасан. Нийслэлийн шүүх хуралдаж шийдвэрээ гаргаснаар Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн шүүх дээр энэ өмчлөлийн маргаантай асуудал маш олон удаа буцсан.

Шүүх хурал нийтдээ таван удаа зарлагдсан. Дөрвөн удаагийн хурлын хойшлогдсон шалтгаан нь МАН-аас хэргийн материалтай танилцана, шинээр хэргийн материал гаргуулна, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа, өмгөөлөгч аваарт орсон гэх мэтийн шалтгаанаар хойшлогдож хоёр сар гаруй хугацааг зарцуулсан.

Тэгээд тав дахь удаагаа зарлагдсан шүүх хурал болж шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Лениний музейн барилга бол төрийн өмч байна гэдгийг анхан шатны шүүх хурал тогтоосон. Анхан шатны шүүхээр энэ асуудлыг шийдвэрлэсэн учраас манай яам музейнхээ барилгыг хүлээж авч, Засгийн газрын тогтоолын дагуу шинэ музей байгуулах ажилдаа орох гэсэн боловч МАН Нийслэлийн шүүхэд давж заалдсан. Нийслэлийн шүүхэд давж заалдсаны дараа ч энэ шүүх хурлыг удаан гацаасан. Тэгж явсаар энэ сарын 9-нд хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзээд МАН-ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэсэн юм.

Одоо бид Лениний музейн барилгаа хүлээн авч шинэ музейн бэлтгэл ажилдаа ороод байна” гэсэн юм.. Лениний музейн асуудлаар бүтэн жил орчим хугацаанд ажлаа цалгардууллаа.

Тиймээс дараагийн шүүхэд МАН давж заалдахгүй байх гэж бид итгэж байгаа. Яагаад гэхлээр өвөл ч дөхлөө. Бидний төлөвлөсөн ажилд багтсан “Чингис хаан”-ы талбай дээрх Т-Батаарын түр музейг шилжүүлэх ажил байгаа. Дээрээс нь нэмээд АНУ-аас олон үлэг гүрвэлүүдийн үнэт олдворуудыг хүргүүлж авч ирэхээр манайд мэдэгдээд байна.

Түүнээс өмнө энэхүү үнэт олдворуудаа найдвартай, баталгаатай хамгаалалттай байранд оруулах зайлшгүй шаардлага байгаа. Хэрвээ МАН-ын зүгээс дараагийн шатанд давж заалдах юм бол энэ асуудал дор хаяж хоёр сар гаруй үргэлжилнэ. Тэгвэл үнэт олдворуудаа бид яах билээ. Үүний хариуцлагыг хэн үүрэх юм. Тиймээс МАН-ын зүгээс соёлын үнэт өвийг хамгаалахад ухамсартайгаар хандаж дараагийн шатны шүүхэд давж заалдахгүйгээр байрыг суллаж өгөх байх гэж бодож байна гэдгийг ч тэрбээр мэдээллийн үеэр онцлон тэмдэглэж хэллээ.

Өөр нэг том асуудал бол Лениний музейн үзмэртэй холбоотой асуудлаар тус яам цагдаагийн байгууллагад хандсанаар Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгасан аж. Урьдчилсан мэдээллээр тус музейд байсан үзмэрүүдийг байхгүй байна гэж тогтоосон ажээ.

МАН-ын зүгээс цагдаагийн байгууллагад хэдхэн тооны ном, зураг хүлээлгэж өгсөн гэсэн байна. Харин бусад үнэт үзмэрүүд болох зээгт наамал зэрэг нь долоон сарын нэгний үйл явдлын үеэр шатаж үгүй болсон хэмээжээ. Мөн Ерөнхий бүртгэлийн дэвтэр нь шатсан гэдэг мэдээллийг өгчээ. Тиймээс энэ асуудлыг дахин шалгуулна гэдгээ ССАЖ-ын яамныхан мэдэгдлээ. Яагаад гэвэл  үймээний үеэр шатсан зүйлс нь  зөвхөн зээгт наамал, бүртгэлийн дэвтэр аж. Энэ асууддыг дахин шалгах юм байна.

О.Рана

Ugluu.mn

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …