Гандантэгчинлэн хийдэд өчигдөр орой хулгайч оржээ. Хулгайч тус хийдийн оройн “Жүд” дацанд 22.00-22.30 цагийн хооронд нэвтэрсэн бөгөөд гуулин бурхан хулгайлсан гэдгийг цагдаагийн байгууллагад лам нар мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгаад гэмт этгээдийг саатуулсан тухай мэдээллээ. Хэргийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орших суух 32 настай Б бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй юм байна. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.