Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

6dbf814e77a318ea955dba2f9f476f75

Малчид, тариаланч, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ. 25-28-нд ихэнх нутгаар бороо хур багатай байна.

2016 оны 08 дугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын зарим газраар, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …