Сайд Ц.Мөнх-оргил Унгар улсын эрдэмтэн Агнэш Бирталаныг хүлээн авч уулзав

Сайд-уулзалт-зураг-1024x683

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар Улсын монгол судлаач эрдэмтэн, Монгол Улсын соёлын элч, профессор Агнэш Бирталаныг хүсэлтийнх нь дагуу  ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр профессор А.Бирталан Унгар Улсын Өтвөш Лорандын Их сургуулийн Монгол ба Төв Ази Судлалын тэнхимийн дэргэдэх Монгол Судлалын Төвийн талаар товч танилцуулж, энэхүү төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсч, Монгол Улсын Соёлын элчийн хувьд  Монгол орныг Унгарт сурталчилан таниулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Олон Улсын монголч эрдэмтдийн 11 дүгээр их хуралд хүрэлцэн ирж оролцсон явдалд болон монгол судлалыг Европт хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаад профессор А.Бирталанд талархал илэрхийлэв. Түүнчлэн сайд Ц.Мөнх-Оргил Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах нь манай төр, засгийн бодлого, үйл ажиллагаанд чухал болохыг дурьдаад, профессор А.Бирталанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

ГХЯ

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …