Витафит групп хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 батламжаа гардлаа

1472004301_14197683772016-08-23-17-31www.urlag.mn

Дэлхийн улс орнууд хүнсний аюулгүй байдалдаа маш ихээр анхаарч байгаа энэ цаг үед Монголын хүнсний үйлдвэрлэгчид ч мөн дэлхийн жишгээс хоцролгүй тодорхой алхмуудыг хийж байна.  Монгол Улсын шилдэг татвар төлөгч, үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Витафит групп нь олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001 стандартыг 2011 онд амжилттай нэвтрүүлсэн бол өнгөрсөн 1 жил 5 сарын хугацаанд олон улсын хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартыг нэвтрүүлж, олон улсын SGS баталгаажуулалтын байгууллагаас албан ёсоор батламжаа гардаж авлаа.

Витафит групп хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 олон улсын стандартыг группын 4 компанидаа нэгэн зэрэг нэвтрүүлж чадсан Монголын анхны байгууллага боллоо. Сургалт хүний нөөц хариуцсан “Витафит Групп” ХХК, түүхий эд материал нийлүүлэгч “Витафит Импекс” ХХК, үйлдвэрлэгч “Витафит Инвест” ХХК-ийн 5 үйлдвэрт, борлуулалт түгээлтийн “Витафит” ХХК-иуд энэхүү стандартыг нэгэн зэрэг  нэвтрүүлсэнээр бүгд нэг тогтолцоонд орж хамтран ажиллах юм.

Шингэн хүнс бол онц ач холбогдолтой хүнсэнд зүй ёсоор тооцогдож байдаг. Айл өрх бүр шингэн хүнс болох ус, ундаа, сүүг их бага хэмжээгээр тогтмол хэрэглэдэг. Энэ ч утгаараа Витафит групп ISO 22000 стандартыг хэрэгжүүлсэнээр  түүхий эд бэлтгэлээс эхлүүлээд, боловсруулалт, үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, эцсийн хэрэглэгч хүртэлх бүхий л шат дамжлаганд хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж, Витафитын үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очихдоо эрүүл ахуйн шаардлага хангасан, эрсдэлгүй, аюулгүй, найдвартай байх бүх нөхцөл боломж бүрдлээ.

“Чанар үргэлж инээмсэглэдэг” уриатай Витафит групп ISO 22000 стандартыг хэрэгжүүлж Монголдоо төдийгүй дэлхийн тавцанд чанартай, аюулгүй Монгол хүнсээрээ өрсөлдөх зорилго тавьж байна.  Энэхүү түүхэн үйл явдал нь Витафитчуудыг хөгжлийн дараачийн үед авчирч, Витафитын бүтээгдэхүүн баталгаатай, чанартай, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдэж Монголын мянга мянган хэрэглэгчид, худалдан авагчдын таашаалд нийцсэн болохыг батлан харууллаа. Энэ дашрамд дуулгахад SGS компани нь Щвейцарын Женев хотод төвтэй, дэлхий даяар 1300 салбар оффис, 85000 ажилтантайгаар 1878 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хамгийн том хяналт шинжилгээ, баталгаажуулалтын байгууллага юм.

Энэхүү олон улсад нэр хүндтэй Щвейцарын SGS баталгаажуулалтын байгууллагаас ISO 22000 олон улсын стандартын батламжаа хүлээн авсан Витафит группын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …