Цэргийн дүйцүүлэх албан хаагчдад гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулна

p1aqt598munj0leo1aqb1m5m18go1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулах тухай” А/609 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд  дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна. Үүнд:

-Нэгдүгээр хэсэгт  Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд
-Хоёрдугаар хэсэгт  Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд
-Гуравдугаар хэсэгт  Налайх, Багануур, Багахангай дүүргүүд.

Сургалтын нэгдүгээр хэсгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, гуравдугаар хэсгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа В.Батболд нар тус тус хариуцан ажиллах юм.

Сургалтад  шаардагдах  зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …